Friday, October 13, 2017

Биткойн хэтэвч

  Хэрвээ та Биткойн сонирхож байгаа бол эхний ээлжинд таньд биткойноо хадгалах түрвийч хэрэгтэй. Түрийвч нь дотороо олон төрөлтэй байдаг.


Хэтэвч

Электрон биткойн хэтэвч
Хэтэвч нь биткойны шаардлагатай гүйлгээний мэдээллийг хадгалдаг. Хэтэвчийг голдуу далд хийх газар, биткойныг хадгалах газар гэх зэргээр ойлгодог, гэхдээ биткойнууд нь блок гинжнээс гүйлгээ хийгээд ч салахгүй зүйл юм. Хэтэвчийг тайлбарлах арай дээр арга нь, хэтэвч нь биткойныг өөрийн хүссэнээр зарцуулах эрхийн зөвшөөрөлтэй дижитал итгэмжлэл юм. Биткойн нь криптографын нийтийн түлхүүрийг ашигладаг бөгөөд нийтийн болон хувийн гэж 2 янзын түлхүүрийг боловсруулалт хийн гаргаж авдаг. Хамгийн энгийнээр бол хэтэвч нь эдгээр түлхүүрүүдийн цуглуулга юм.
QR code бүхий биткойн дэвсгэрт
Энд хэд хэдэн төрлийн хэтэвч байдаг. Программ хангамжийн хэтэвч сүлжээнд холбогдож өөрийн итгэмжлэлээр баталгаажуулснаар холбогдсон сүлжээнд биткойныг зарцуулах хадгалах боломжтой болно.
Программ хангамжийн хэтэвч нь Fullclient, Lightweight client гэж 2 ерөнхий хэсэгт хуваагддаг. Fullclient нь гүйлгээг шууд дотоод хувилбарыг блок гинжинд баталгаажуулдаг. Lightwieght нь хэрэглэгч блок гинжинд сэрвэрээс задлан ялгаж зөвлөлдсөнөөр зөвхөн сонгогдсон гүйлгээг л сэрвэрээс хийх юм.
Хэрвээ Lightweight дээр ажиллавал хэрэглэгч сэрвэрийг итгэж гүйлгээг зөвшөөрөхийг хүлээх хэрэгтэй. Сэрвэр хэзээ ч биткойныг шууд хулгайлж чадахгүй, эсвэл гүйлгээг буруу хийж, сэрвэр хэрэглэгч рүү буруу утгыг илгээх боломжтой. Хоёр хэсгийг хоёуланг нь агуулсан программтай бол хэрэглэгч хувийн түлхүүрээ аюулгүй газар хадгалах үүрэгтэй болдог.
Металл биткойн
Физик хэтэвч нь байж болох хамгийн аюулгүйн учир нь биткойныг онлайнаар биш, өөртөө итгэмжлэгдсэн, үрэх боломжтой биткойныг хадгалдаг гэсэн үг. Жишээлбэл шинэлэг ондоо зоосыг металл, мод, хуванцар буюу цаасан дээр хэвлэсэн итгэмжлэл юм.

Доорхи зурганд хэтэвчнүүдийн давуу болон сул талуудыг харуулсан байна.
Түгээмэл ашигладаг нь coinbase.com, blockchain.info, ledgernano г.м







No comments:

Post a Comment