Saturday, October 14, 2017

Хэрхэн биткойнтой болох вэ.



1. Faucet сайтаас цуглуулах. Багахан хэмжээний бтс буюу сатошиг тодорхой цагын хугацаатай ролл дарж бтс цуглуулах арга.

Хамгын түгээмэл хэрэглэдэг сайт. 8,000,000+ бүртгэлтэй гишүүнтэй. Цаг тудамд roll дарж сатоши цуглуулна. Мөн Multiply btc гээр бтс олох боломжтой.

Бүртгүүлэх бол энд дарна уу.


2.  Bitcoin exchanges. 

Энэ нь биткойн болон бусад цахим вальютын ханшын өсөлт уналтаас ашиг авах олох. Порекс болон хувьцааны арилжаатай адил. Анхлан сонирхож байгаа хүн их мөнгөөр орж мөнгөө алдах тохиолдолууд их байдаг тул та сайн судлаж суралцаж байж арилжаанд ороорой. Түгээмэл хэрэглэдэг сайтаас Монгол trade.mn гадаад cex.io.
зарим сайтуудаас оруулав.

3. Mining

Тусгай зориулалтын төхөөрөмжийг ажиллуулаж бтс цуглуулах.
Төхөөрөмжийг Хятадын antminer гэх байгууллага зах зээлийн ихэнх хувыг эзэмшин борлуулаж байна. Antminer.com

Bitcoin яагаад үнэ цэнэтэй вэ гэвэл алттай адил тун ховор. Биткойныг алт шиг олборлож болно. Алт олборлоход том том машин хүрз хэрэг болдог бол биткойн олборлоход комьпютер болон програм хангамж хэрэгтэй. Гэвч ингэж олборлохын тулд асар хэцүү математикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Энэ тооцооны үр дүнг шалгахад маш хялбархан боловч тооцоог хийнэ гэдэг асар их комьпютерийн хүчин чадал, цаг хугацаа орно. Арван минут тутамд хүмүүс гүйлгээ хийгээд шинэ block гарч ирэхэд сүлжээнд холбогдсон хэдэн сая комьпютэр энэ block-г үнэн зөв эсэхийг баталгаажуулахын тулд хоорондоо уралдан математикийн тооцоо хийдэг. Хамгийн түрүүнд тооцооны хариуг бодож гаргасан комьпютерын эзэн шинэ block-ыг баталгаажуулсаны урамшуулал болгож гүйлгээний багахан хувьтай тэнцэх биткойн авах эрхтэй. Ингэж зах зээлд шинэ биткойн төрдөг. Үүнийг биткойн олборлолт гэдэг.24 цагийн турш ажилладаг биткойн олборлогч комьпютерүүдБиткойн олборлогч гэдэг нь комьпютерийн ард суугаад биткойн олборлох програм ажиллуулдаг хүн. Хэдий чинээ олон олборлогч байна төдий чинээ гүйлгээний баталгаажуулалт хурдан хийгдэж мөн төдий чинээ биткойн олборлоход хэцүү бас биткойны сүлжээг бат бэх болгож хакердэх боломжгүй болгодог. Нэгэнт баталгаажуулсан гүйлгээг өөрчилнө эсвэл устгана гэдэг огт боломжгүй зүйл. Тэгэхээр биткойн олборлогчид нь сүлжээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд гүйлгээний хэлхээнд шинэ гүйлгээ нэмдэг, шинэ биткойн төрүүлдэг бас сүлжээг бат бэх болгодог.Зах зээлд байгаа биткойны хэмжээ урьдчилан тооцоолсон алгоритмийн дагуу нэмэгдэнэ. 2140 он гэхэд хамгийн сүүлчийн биткойн буюу 21-н сая дахь биткойн гарч ахин шинэ биткойн зах зээлд гарахгүй. Өнөөдөр нийт 21 сая биткойн үйлдвэрлэгдэхээс 16,47 сая буюу 78% нь зах зээлд эргэлдэж байгаа бөгөөд өдөрт 1728 шинэ биткойн үйлдвэрлэгдэж байна.

No comments:

Post a Comment